СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023
2023-05-20
АРХАНГАЙ АЙМАГ – ӨНДӨР УЛААН СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Улсын Филармони, Хөшөө цайдам музейн баг хамт олон Архангай аймгийн Өндөр-Улаан суманд ажиллалаа.
Тус аяны хүрээнд нийт ард иргэдэд “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын дархлаа” сэдвээр СУИС-н Соёл Судлалын тэнхимийн эрхлэгч Доктор (Ph.D) Б.Мөнхбадрал нар соён гэгээрүүлэх сургалт хийж, Хүний нөөцийн менежер Б.Билгүүн соёлын төвийн хамт олонтой туршлага солилцох ярилцлага зохион байгуулж, “Сошиал медиа маркетинг” сэвдээр чадавхжуулах сургалт орлоо.
Энэ сумын онцлох зүйл нь Шиваа Ширээт гэгээний хамжлага ардуудаас үүсэлтэй маань мэгзэм хөгжөөдөг уламжлалтай. Энэхүү уламжлалыг Өндөр-Улааны Ё.Чагдарсүмбэрэл лам агсан одоо үед өвлүүлэн үлдээх үйлсийг хийсэн бөгөөд өнөө цагийн нутгийн 8 настай балчираас 80 настай буурал хүртэл 10 маань цээжээр уншиж хөгжөөдөг байна.
Улсын Филармонийн уран бүтээлчид
соёлын төвийн ажилтан Б.Дэлгэрдалай, Б.Мөнх-Эрдэнэ, А.Бат-Орших, сурагч Ц.Даваажаргал нартай хамтран урлагийн тоглолтыг тавьлаа.
Мөн “Хөгжмийг хүн бүрд” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн
Чой хайнзан фильм, найруулагч Б.Отгонзоригийн бүтээл “Эмэгтэй” Монголын уран сайхны кино
Соёлын төвийнхөн орон нутгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн
Хөшөө цайдам музей явуулын үзэсгэлэнгээ дэлгэсэн юм.
АРХАНГАЙ АЙМАГ – ӨНДӨР-УЛААН СУМ 2023.05.18
# Сэдвүүд
мэдээ