СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023
2023-05-19
АРХАНГАЙ АЙМАГ – БАТЦЭНГЭЛ СУМ
“Соёлын сэргэлт” 2023 аяны үйл ажиллагааг сумын Засаг дарга Ц.Зоригтхүү,
Хөшөө цайдам музейн захирал Т.Нарангэрэл нар нээсэн бөгөөд Сумын засаг дарга Ц.Зоригтхүү хэлсэн үгэндээ: Монгол хүний бахархлыг хадгалж хөгжүүлж байдаг гол зүйл нь үндэсний урлаг соёл юм тийм ч учраас соёлоо хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн энэ салбарын хүмүүсийн ажил биш бүх монголчуудын санаа тавих асуудал юм гэдгийг онцоллоо.
Соёлын сэргэлт арга хэмжээний хүрээнд “Эмэгтэй” уран сайхны кино үзүүлэхээс гадна СУИС-н Соёл, урлаг судлалын хүрээнлэнгийн судлаач Доктор (Ph.D) М.Энхбаатар “Үндэсний эв нэгдэл, бахархал” сэдэвт илтгэлийг хүрэлцэн ирсэн иргэдэд хэлэлцүүлэв.
Мөн Улсын Филармонийн Баянмонгол чуулгын хөгжимчид болон Батцэнгэл сумын соёлын төвийн хамт олон хамтарсан тоглолтыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус арга хэмжээний хүрээнд “Хөгжмийг хүн бүрд” гэрэл зургийн үзэсгэлэнг сумын ард иргэдэд толилуулхын зэрэгцээ Баянмонгол чуулгын Удирдаач С.Саруул-Од тус сумын үлээвэр хөгжмийн дугуйлангийн сурагчдад богино хугацааны сургалт орж, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг соёлын үйлчилгээг зохион байгууллаа.
АРХАНГАЙ АЙМАГ – БАТЦЭНГЭЛ СУМ
2023.05.17
# Сэдвүүд
мэдээ