СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023
2023-05-19
АРХАНГАЙ АЙМАГ – ЦАХИР СУМ
Улсын Филармони, Хөшөө цайдам музейн баг хамт олон Архангай аймгийн Цахир суманд ажиллалаа.
Тус аяны хүрээнд
СУИС-н Соёл Судлалын тэнхимийн эрхлэгч Доктор (Ph.D) Б.Мөнхбадрал “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын дархлаа” сэдвээр соён гэгээрүүлэх сургалт хийж,
Хүний нөөцийн менежер Б.Билгүүн соёлын төвийн хамт олонтой туршлага солилцох ярилцлага зохион байгуулж,
“Сошиал медиа маркетинг” сэвдээр чадавхжуулах сургалт орлоо.
Сумын соёлын төв нь 7 хоног бүр нийтийн бүжиг явуулдаг бөгөөд ойрын сумдуудаас иргэд хүрэлцэн ирж соёл, урлагийн үйлчилгээнд хамрагддаг байна.
Цахир сумын соёлын төвийн бүжгийн багш Х.Бямбасүрэн, хөгжмийн багш Х.Түмэн-Од нар 5 -10-р ангийн 165 хүүхдийг
бүжиг, морин хуур, даралтад хөгжим, дуулах урлаг, шагайн харвааны дугуйланд тус тус хамруулаад байна.
Улсын Филармони “Хөгжмийг хүн бүрд” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
Чой хайнзан фильм, найруулагч Б.Отгонзоригийн бүтээл “Эмэгтэй” Монголын уран сайхны кино,
Соёлын төвийнхөн орон нутгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн,
Хөшөө цайдам музей явуулын үзэсгэлэнгээ дэлгэсэн юм.
Түүнчлэн “Соёлын_сэргэлт_2023 багийнхан Цахир суманд байрлах “Гэсэр” багшийн музейн үйл ажиллагаатай танилцлаа.
#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 АРХАНГАЙ АЙМАГ – ЦАХИР СУМ 2023.05.17
# Сэдвүүд
мэдээ