АРХАНГАЙ АЙМАГ – ЦЭЦЭРЛЭГ СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Архангай аймгийн Цэцэрлэг суманд Улсын Филармони, Хөшөө цайдам музейн баг хамт олон ажиллалаа.
Цэцэрлэг сумын Засаг дарга П. Мөнхбат, Хөшөө цайдам музейн захирал Т. Нарангэрэл
Улсын филармонийн УБА-ны дарга З.Хосбаяр нар нээж үг хэллээ.
Тус аяны хүрээнд СУИС-н Соёл, урлаг судлалын хүрээнлэнгийн судлаач Доктор (Ph.D) М.Энхбаатар “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын дархлаа” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл, ярилцлага хийлээ. Илтгэл хичээлийн дараа иргэдэд “Эмэгтэй” уран сайхны киног үзүүлж сумын өндөр настан Т.Лавдмаа: Би одоо 73 настай олон жил дэлгэцийн кино үзээгүй өнөөдөр бүүр зорьж ирлээ. Энэ кино яг л малчин бидний амьдрал шиг санагдаж байна гэж талархал илэрхийлсэн юм.
Соёлын төвийн дууны техникийн ажилтанд УФ-ний дууны инженер Г.Отгонбат цахим сургалт хийсэн бол Баянмонгол чуулгын хөгжимчин Т.Оюунбат, Г.Дарханбаяр нар Соёлын төвд шинээр ирсэн хөгжмийн техникийн угсралт, тохиргоо, хөглөгөөг хийж тухайн өдрийн тоглолтод анх дугаргалаа.
УФ-н Баянмонгол чуулгын хөгжимчид, Баянмонгол чуулгын удирдаач, хөгжимчин
С. Саруул-Од, Морин хуурч Ч. Балган, Уртын дуучин Ч. Гэндэнсүрэн, М. Бямбахүрэл болон сумын бүжгийн дугуйлангийнхан оролцсон тоглолтыг зохион байгууллаа.
Улсын Филармонийн “Хөгжмийг хүн бүрд” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгээс гадна сумын ЕБС-н 5а ангийн сурагчийн баримал урлалын болон гар урлаач технологийн багш Э.Оюунчимэгийн оёмол сүлжмэл наамал урлалын нийт 150 орчим бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэлээ.
Мөн Д.Пүрэвсүрэн даргатай сумын Соёлын төвын хамт олон Соёлын сэргэлт арга хэмжээний зохион байгуулах багийг халуун дотноор хүлээн авч хамтарсан тоглолтыг амжилттай зохион байгуулсан.
АРХАНГАЙ АЙМАГ – ЦЭЦЭРЛЭГ СУМ
2023.05.19