АРХАНГАЙ АЙМАГ – ХАЙРХАН СУМ
“Соёлын сэргэлт”- 2023 Хангайн бүсийн Архангай аймаг дахь хаалтын үйл ажиллагаа Хайрхан суманд амжилттай болж өндөрлөлөө. Хаалтын үйл ажиллагаанд Хайрхан сумын ИТХ-н дарга Х.Энхболд,
Засаг даргын орлогч С.Бөхбат,
аймгийн СУГ-н дарга П.Уранцэцэг,
“Соёлын сэргэлт”-2023 арга хэмжээний Хангайн бүсийн ажлын хэсгийн ахлагч Улсын Филармонийн захирал С.Баттулга,
Хөшөө цайдам музейн захирал Т.Нарангэрэл, Улсын филармонийн УБА-ны дарга З.Хосбаяр, Хайрхан сумын соёлын төвийн дарга Г.Дэлгэрмядаг нар нээж үг хэллээ.
СУИС-н Соёл, урлаг судлалын хүрээнлэнгийн судлаач Доктор (Ph.D) М.Энхбаатар “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын дархлаа” сэдвээр соён гэгээрүүлэх лекц, ярилцлага
ЕБС-н бага ангийн сурагчдад шинжлэх ухаан, технологийн хялбаршуулсан кино
Морин хуурын чуулгын хуурч С.Эрдэнэбаяр, Ч.Балган нар богино хугацааны чадавхжуулалх сургалтууд орлоо.
Мөн УФ-н Баянмонгол чуулгын хөгжимчид, ТШ Баянмонгол чуулгын удирдаач, хөгжимчин С.Саруул-Од, Морин хуурч Ч.Балган, С.Эрдэнэбаяр, сумын соёлын төвийн бүжгийн багш Р.Бүжин болон бүжгийн дугуйлангийн сурагчид, хөгжмийн багш Б.Мөнх-Эрдэнэ, ЕБС-н сурагч бүжигчин Э.Халиун нар хамтран тоглолт, үдэшлэгийг зохион байгууллаа.
Улсын Филармонийн “Хөгжмийг хүн бүрд” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгээс гадна сумын уран бичигтэн, ардын авьяастан, гар урчуудын бичгийн болон эсгий, арьсан урлалын 80 гаруй бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн тавьлаа.
Г.Дэлгэрмядаг даргатай сумын Соёлын төвийн хамт олон “Соёлын сэргэлт”-2023 аяны зохион байгуулах багийг халуун дотноор хүлээн авч хамтарсан тоглолтыг амжилттай зохион байгуулсанд талархал дэвшүүлж амжилт хүсэе.