СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023
2023-05-20
АРХАНГАЙ АЙМАГ – ЭРДЭНЭМАНДАЛ СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Улсын Филармони, Хөшөө цайдам музейн баг хамт олон Архангай аймгийн Эрдэнэмандал суманд ажиллалаа.
ЗДТГ-ын дарга Н.Лхагвадорж, Хөшөө цайдам музейн захирал Т.Нарангэрэл, Улсын филармонийн УБА-ны дарга З.Хосбаяр нар нээж үг хэллээ.
ЕБС-н дунд болон ахлах ангийн 186 сурагчдад “Эмэгтэй” уран сайхны киног үзүүлсэн бол СУИС-н Соёл, урлаг судлалын хүрээнлэнгийн судлаач Доктор (Ph.D) М.Энхбаатар “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын дархлаа” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл, ярилцлага хийж, Соёлын төвийн дууны техникийн ажилтанд УФ-ний дууны инженер Г.Отгонбат цахим сургалт зохион байгууллаа.
Мөн Улсын Филармонийн Баянмонгол чуулгын хөгжимчид, морин хуурч болон Соёлын төвийн дарга Б.Отгонсүрэн, СТА Б.Анхтуяа, бүжигчин дуучин Т.Батцэцэг болон ардын авьяастнуудын хамтарсан тоглолт бүжгийн үдэшлэг зохион байгууллаа.
Энэ үеэр ахмад настан П.Рэгзэндулам:
Энэ сумандаа 40-д жил амьдарч байна, хотоос урлагийн тоглолт тун хомс ирдэг. Гэтэл өнөөдөр бидний залуудаа сонсож байсан Баянмонгол чуулга ирээд амьдаар нь үзэж сонслоо, үнэхээр сайхан байна. Энэ тоглолтоо дахин дахин ирж хийж байгаарай гэж хүсэж байсан нь ард иргэдэд үйл ажиллагаа, тоглолт таалагдаж байгааг илтгэж буй.
Мөн Улсын Филармони “Хөгжмийг хүн бүрд” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн
Соёлын төвийнхөн орон нутгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн
Хөшөө цайдам музей явуулын үзэсгэлэнгээ тус тус дэлгэсэн юм.
2023.05.18-ны өдөр
# Сэдвүүд
мэдээ