Музейн стратеги зорилт
2024-12-11

 

СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

 

Музейн Монгол улсын хууль тогтоомж, эрх зүйн бусад актаар байгуулагдсан үүрэг зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үүднээс уг төлөвлөгөөг боловсруулсан. Төлөвлөгөөнд оруулсан бүтээгдэхүүний ангилал болон өмчлөгчийн үйл ажиллагааг хангах үүднээс дараах зорилтыг дэвшүүлж байна.

 

 Музейн алсын хараа

“Хөшөө цайдам музей” нийгмийн хөгжилд зохистой нөлөөллийг үзүүлэх болон нийтэд үйлчлэх нийгмийн бүхий л давхаргад соёл танин мэдэхүйн байгууллагын үүрэг гүйцэтгэхийн тулд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх өөрт байгаа боломжийг ашиглана.

Үүний тулд музейн хөтөлбөр, зорилгод нийцүүлэн суртачилгаа соёл урлагийн ажлын дадлага туршлагатай мэргэжилтнийг музейд ажиллуулах, шаардлагатай техник технологоор хангах, үндэсний болоод бүс нутаг, орон нутгийн хууль тогтоомж болон Засгийн газрын мөрийн хөтөлбөр СЯ-ны сайдын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу музейг хөгжүүлэх үйл ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэнэ.

 

 

 Музейн эрхэмлэх зарчим

  • Хуулийг дээдэлж, мөрдөж ажиллана: Музейн үйл ажиллагааг үндэсний болоод бүс нутаг, орон нутгийн хууль тогтоомж олон улсын эрх зүй, гэрээний үүрэгт нийцсэн улс аймгийн чанартай музейн үйл ажиллагааны дүрэм түүнтэй холбогдох журмын дагуу зохион байгуулна.
  • Шудрага ёсыг баримтлах: Музейн бүхий л үйл ажиллагаанд шудрага ёсыг баримталж байгууллагын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хөрөнгийг чиглэлийн дагуу зөв зохистой зарцуулна.
  • Найдвартай байдал: Музей ямагт олон нийтийн хүртээл болох ёстой. Музейн ажилчид үйл ажиллагаандаа мэргэжлийн ёс зүйг баримтлан аль ч тохиолдолд музейн бодлогыг үндэс болгоно.

Орчны шинжилгээ

 

 

 

 

 

Дотоод орчин

Давуу тал

 

Сул тал
-Удирдлагын чадавхи бүрэлдсэн

-Санхүүжилтийн эх үүсвэр тодорхойлогдсон

-Бүтэц зохион байгуулалт тогтсон

-Үйлчилгээний шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх бололцоотой

-Музейг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа

-Орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангагдсан

-Улсын чанартай авто зам дайран өнгөрдөг

-Эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон

 

 

-Бусад аймгийн музейтэй харилцаа холбоо хангалттай түвшинд хүрээгүй

-Санхүүгийн чадавх хангалттай бус учир музейн ажилчидын нийгмийн хамгаалал доогуур

-Үйлчилгээг өрөгжүүлэх санхүүгийн дэмжлэг хангалтгүй

-мэдээлэл харилцаа холбоо, интернет орчингүй

 

 

 

 

Гадаад     орчин

Боломж

 

Бэрхшээл
-Улс төрийн тогтвортой байдал

-Засгийн газрын тогтвортой бодлого

-Аймгийн төр захиргаа, ТББ-тай хамтран ажиллах тэдний дэмжлэгийг авах

-Гадаад орнуудын музейн үйл ажиллагааны шинэ технологийн талаар мэдээлэл авах

-Шинэ техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх

 

-Музейн гадаад оронтой харилцах харилцаа, гадаадад үзэсгэлэн үзүүлэг гаргах

-Шинэ зохион байгуулалтад нийцүүлэн хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай

-Төв суурин газраас алслагдсан

-Ажилчдын байр орон сууц дутмаг

-Эрчим хүчний өөрийн эх үүсвэр байхгүй

 

 

 

 

 

 

Музейн стратеги зорилт хүрэх үр дүн

“Хөшөө цайдам музей”-г хөгжүүлэх зорилт.

  • Хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоогдсон үндсэн үүрэг хариуцлагыг хүлээж, эрхээ эдлэх.
  • Музейн үйл ажиллагаанд шинийг нэвтрүүлэх.
  • Музейн орлогыг тогтмол ахиулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх.
  • Музейн хүний нөөцийн чадвахийг чанаржуулах үүднээс музейн ажилтнуудын англи хэлний мэдлэгээ ахиулах, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшүүлэх боломж нөхцлөөр хангаж ажиллах.
  • Музейн мэдээллийн нэгдсэн сан байгуулж, музейг олон нийтэд сурталчилах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, электрон хэлбэрээр хүргэх нөхцлийг бүрдүүлэх.
  • Үзэгчдэд түргэн шуурхай чанартай үйлчилж, музейг уртасгасан цагаар ажиллах нөхцлийг хангах.

 

 Үйл ажиллагааны хамрах хүрээ

“Хөшөө цайдам музей” нь Түрэгийн үеийн түүхийг үзэгчдэд системтэй хүргэх үүднээс газрын зураг, Хаадын угсаа залгамж, түүхийн он цагийн товчоог дэлгэрэнгүй үзүүлэх бодит хэрэглэгдэхүүн болох Түрэгийн үед холбогдох эд өлгийн зүйлс болон тухайн нутаг дэвсгэрт хадгалагдаж буй эрт эдүгээгийн булш бунхан, хадны сүг зураг, хөшөө дурсгал, археологийн олдворууд зэрэг түүхийн үнэт дурсгалуудыг гэрэл зураг, модель, хуулбар зэргээр дэглэн үзүүлнэ.

 

Хөшөө цайдам музейн бүлэг хэсгүүд:

  1. Хөх Түрэгийн түүх
  • Түрүү Түрэгийн хаант улс
  • Хожуу Түрэгийн хаант улс
  1. Түрэгийн үеийн археологийн дурсгалууд
  • Тахил тайлгын онгон
  • Хүн чулуу
  • Булш оршуулга
  • Бичиг үсгийн дурсгал
  1. Хөшөө Цайдамын дурсгалт газрын судалгаа
  • 1883-1921 оны судалгаа
  • 1921-1960 оны судалгаа
  • 1960- өнөөг хүртлэх судалгаа
  1. Хөшөө Цайдамын үл хөдлөх соёлын дурсгалууд
  • Тахил тайлгын онгон
  • Бичиг үсгийн дурсгал
  • Хүн чулуу
  1. Билгэ хаан, Культегин жанжны онгон

“Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага- Монгол Улсын стандарт”-ын 14 дэх зүйл болох “Үзүүллэгийн байгуулалтанд тавигдах шаардлага”-ыг хангасан байна.

 

Музей нь: Монгол, Турк улсын эрдэмтэд хамтран Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Удирдах Газрын (TICA) санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монгол нутаг дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг судлах, сэргээн засварлах, хамгаалах” төсөл Хөшөө Цайдамын цогцолбор дурсгалын судалгаанд шинэ хуудас нээсэн юм.

Энэхүү судалгааны ажлын үр дүнд хоёр улсын засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Удирдах Газрын (TICA) санхүүжилтээр музейн барилгыг 2006 онд барьж хүлээлгэн өгсөн.

Музейн барилга нь зориулалтын бус агуулах маягын барилгыг өргөжүүлэн музей болгосон нь ус дусаал гоожих халаалтын шугам тавигдаагүй зэрэг нь үзмэрт эрсдэл учруулж болзошгүй байсныг удаа дараа холбогдох албан тушаалтан болон гадны байгууллагуудад хандсанаар музейн зориулалт бүхий орчин үеийн барилга баригдах ажил 2020 онд эхлэхээр зураг төсөл хийлгэн ажиллаж байгаа.

Монгол орон нь эртнээс нааш хүн төрлөхтөн амьдран сууж, төр улсаа байгуулж, дэлхийн соёл иргэншилд өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн нүүдэлч ард түмний өлгий билээ. Тэр ч утгаар манай газар нутаг дээр балар эртний хүмүүсийн ул мөр, анхны төрт улсуудын соёлын улбаа болсон хэдэн мянгаар тоологдох дурсгал хадгалагдан байна. Эдгээр дурсгалыг судладаг шинжлэх ухааны салбар нь археологи юм.

Монголын дурсгалыг археологийн талаас судлан шинжлэх ажил XIX зууны 2-р хагасаас эхтэй. Энэ үед Орос, Финланд, Швед, Дани зэрэг орны жуулчин, судлаачид манай нутгаар аялан явж эртний дурсгалт газруудыг тэмдэглэн дэлхий нийтийн хүртээл болгож байжээ. Түүний дараагаар 1920-иод оноос Монголд эртний дурсгалыг малтан шинжлэх зорилготой экспедициүд ирж ажиллах болжээ. Үүнд: Оросын Шинжлэх Ухааны Академиас ирүүлж Ноён уулын дурсгалыг малтан шинжилсэн Козловын экспедици, АНУ-ын Байгалийн түүхийн музейгээс санхүүжүүлсэн Эндрюсийн экспедици зэргийг дурьдаж болно. Эдгээр малтлага судалгааны зорилготой экспедициүд нь манай дурсгалт газруудад малтлага судалгаа хийж олон тооны ховор сонин олдворыг илрүүлсэн нь дэлхий нийтийн сонирхолыг татсан байдаг.

Ийнхүү гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран ажилласнаар Монголын археологийг олон улсын хэмжээнд сурталчлах, эрдэмтэн, судлаачдыг шинжлэх ухаан техникийн өндөр хөгжилтэй орнуудад илгээж урт, богино хугацаагаар сурган дадлагажуулах, тэдний бүтээлийг гадаадад хэвлүүлэх болон нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд өгүүлэлээ нийтлүүлэх зэрэг өргөн боломж нээгдэж байна. Мөн эрдэм шинжилгээний залуу ажилтнуудыг мэргэшүүлэх, хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхэд түлхэц болж байна. Хамтарсан судалгаа шинжилгээний явцад илрүүлсэн олдвор, хэрэглэгдэхүүнийг лабораторийн нарийн шинжилгээгээр он цагийг нь тогтоож, сэргээн засварлаж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Археологийн олдворыг хадгалаж буй 6 байгууллагын хоёр нь зориулалтын бус газарт орших сан хөмрөгийн өрөө болон төмөр чингэлэгт хадгалагдаж байгаа бол үлдсэн дөрвөн байгууллагын олдворууд нь судлаачдын гар дээр хадгалагдаж байна. Судлаачдын гар дээр хадгалагдаж байгаа нь зохисгүй зүйл хэдий ч олдвор хадгалах байр савны бололцоо муугаас шууд хамааралтайгаас гадна төрөөс олдвор хэрэглэгдэхүүнийг төвлөрүүлэх, бүртгэл мэдээллийн санд тусгах ямар нэгэн зохицуулалт өнөө хир байхгүйтэй холбоотой хэмээн үзэж болно. Тусгай сан хөмрөгийн өрөөтэй хэмээн үзэж байгаа хоёр байгууллага нь нэг нь өөрийн байрны ззорийн давхарт хадгалж байгаа бол нөгөө нь орон сууцны зоорийн давхарт хадгалагдаж байна. Энэ хоёр байгууллагын сан хөмрөгийн аюулгүй байдлын наад захын стандартыг хангаагүй бөгөөд гал, ус болон бусад гэнэтийн аюул болоход авран гарц байхгүй нь эрсдэлд хүргэх наад захын жишээ юм.

Иймд орчин үеийн техник тоног төхөөрөмж,ветрин болон хадгалалт хамгаалалтад нийцсэн музейн стандарт хэв шинжийг хангасан музейн барилага барих нь 2017-2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд эн тэргүүний зорилт тавьж байна.

Музейн нийтлэг шаардлага, ач холбогдол

 

  1. Монголын археологийн судалгаа, түүний үр дүн өнөөг хир нэгдсэн байдлаар олон нийтийн хүртээл болж байгаагүй. Музей, сан хөмрөг, сэргээн засварлалт, эрдэм шинжилгээ гэсэн дэлхийн жишигт нийцсэн байх
  2. Ард иргэдийг түүний дотроос хүүхэд залуучуудын нийгмийн ухамсарыг дээшлүүлэх, түүх, соёл, өв уламжлалаараа бахархах үзлээр хүмүүжүүлэх.
  3. Иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчинг бүрдүүлэх.
  4. Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадад өөрийн орны түүх соёлыг сурталчлан таниулах.
  5. Өөрийн орны тусгаар тогтнол түүхийг харуулах бодит баримтыг дэлгэн тавьснаар улс төрийн тусгаар байдлын үнэлэмжийг нэмэгдүүлэх.
  6. Эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд гарч буй улс үндэстний хамгийн эхэнд өөрийн орны түүхийг харуулах.

 

 

 

 

 

 

# Сэдвүүд
мэдээ